2020/06/11

102-1. Ерөнхий

Тогтмол (constant)

Тогтмол утгатай тоог хэлнэ. Жишээ нь 5, 3/4, 3.6, 2.3 г.м

Хувьсагч (variable)
  • Янз бүрий∙н утга авч болдог тоог хувьсагч гэнэ. Жишээ нь x, y, z
  • Хувьсагчийн зэрэг нь мөн хувьсагч байна. Жишээ нь x², y³, z⁴
  • Хувьсагчийг тогтмол тоогоор үржихэд мөн хувьсагч байна. Жишээ нь 2x², 3y³, -4z⁴
  • Хувьсагчуудыг хооронд нь нэмж хассан ч мөн л хувьсагч байна. Жишээ нь 2x² + 3y³ - 4z⁴
Алгебрийн илэрхийлэл (Algebraic Expression)

Хувьсагч болон тоонуудыг хооронд нь нэмж хасаж үржиж хувааж алгебрийн илэрхийлэл гаргана. Жишээ нь 3x² - 5, x³ - 2 xy + 3xy² + 6 г.м

Хэрэв зөвхөн нэмж хасаж байвал үүнийг зөвхөн илэрхийлэл гэж товчоор нэрлэнэ. Жишээ нь 3x - 4y + 7

7x³ хувьсагчийн 7-г нь тоон коэффициент (numerical coefficient) харин x³-ийг шууд коэффициент (literal coefficient) гэнэ.

Хэрэв шууд бус коэффициент (numerical coefficient) нь адилхан бол тэдгээрийг ижил коэффициентүүд гэнэ. Жишээ нь 3x³, -5x³ ба 4x³ коэффициентүүд ижилхэн.

Хэрэв шууд бус коэффициент (numerical coefficient) нь адилхан биш бол тэдгээрийг ижил биш коэффициентүүд гэнэ. Жишээ нь 3x², -5x³, 4x⁴, x²y  коэффициентүүд ижилхэн биш.